Цэс

БАГШ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР

2018-04-15 - Мэдээ, мэдээлэл


Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэрлэн сумын 12 дугаар сургууль, Дашбалбар сумын сургууль хооронд “Багш солилцоо-2018” хөтөлбөрийг 4 дүгээр сарын 6-12-ны өдрүүдэд тусгай удирдамж, хөтөлбөрийн дагуу Чойбалсан хотноо амжилттай зохион байгуулж өнөөдөр (4 сарын 12) дүнгийн хэлэлцүүлгээ хийлээ.
Долоо хоногийн турш зохион байгуулагдсан уг үйл ажиллагааны үеэр багш нар заах арга зүйгээс гадна, хэлэлцүүлэгт илтгэл, багшаа сонсъё зэрэг тушлага судлах олон талт ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.
Дүнгийн хэлэлцүүлэгт дээрх хоёр сургуулийн Захирал М.Аюушхорлоо, Д.Байгалмаа болон холбогдох судлагдахууны багш нар оролцож саналаа хуваалцлаа.
Багш солилцоонд нийт 8 багш хамрагдсан бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр судлагдахуун бүрээр зохион байгуулан үр дүнг тооцож ажиллахаар тогтов.
(эх сурвалж; 12 дугаар сургууль)

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн